Олон талт оюуны ухааны сорил оношилгоогоор өөрийн өгөгдсөн төрмөл авьяас, чадвар, зан төлөв, онцлог шинж чанаруудаа тодорхойлуулж давуу талаа нээн хөгжүүлж, сул талаа засаж сайжруулах нь амжилтын дөт зам юм.
Олон талт оюун ухааны тестээр :
✨ Зүүн, баруун тархины хөгжил, ялгаа, давуу тал
✨ Тархины суралцах чадварын түвшин
✨ EQ, IQ, AQ, CQ итгэлцүүрүүд хир тэнцвэртэй байгаа
✨ Хүний төрөлх зан төлөв, хувь хүний шинж чанар, түүнийгээ хэрхэн хөгжүүлэх, давуу ба сул талаа танин мэдэх
✨ Суралцах арга барил түүнийг хэрхэн хөгжүүлэх
✨ Суралцах хэлбэр онцлогоо таньж мэдэх хэрхэн хөгжүүлэх
✨ Харилцааны ур чадвар, хамтран ажиллах чадвар
✨ Хүмүүжлийн арга барил
✨ Авьяас билиг, сонирхол хобби
✨ Амжилт гаргах салбарууд, мэргэжлийн чиг баримжаа
Гэх мэт олон далд чадваруудыг хурууны хээний тусгай программын тусламжтайгаар тодорхойлж 77 нүүр хуудас тайлан, 50 нүүр хуудас тайлан, 30 нүүр хуур тайлангуудын таны сонголтоор шууд гаргаж тайлангийн дагуу тайлбар зөвлөгөөг мэргэжлийн зөвлөгч нар танд өгнө.
Хурууны хээ бол өөрчлөгддөггүй хээ юм. Эхийн хэвлийд ураг бүрэлдсэн цагаас хойш 13 дахь долоо хоногоос эхлэн ургийн уураг тархи үүсдэг ба тархины эс 2 тийшээ салаалдаг байна. Нэг үзүүрт нь тархины эс үүсэх ба нөгөө үзүүрт нь хурууны хээ тархины хөгжлийг бичиж байдаг. Энэ үйл явц ургийн 13-19дэхь долоо хоногийн хооронд явагддаг ба тухайн хугацаанд эцгийн болоод эхийн “Генийн Удмын Мэдээллийн Сан”-гаас хамгийн хүчтэй генүүдийг өөртөө татаж хүчирхэгжиж байдаг. Мөн энэ үед тухайн ургийг тээж байгаа эхийн сэтгэл санааны байдал, идэж буй хоол хүнс, цусны даралт, орчны нөлөө зэрэг нь ургийн тархины хөгжилд нөлөөлж байдаг.
19 дахь долоо хоног дуусахад тархи бүрэн хөгжсөн байдаг бөгөөд энэ үед хурууны хээний хэлбэр дүрс, судал, зураас дахин өөрчлөгдөхгүйгээр тогтдог байна. Тиймээс хүүхэд хорвоод мэндлэхдээ хурууны хээтэйгээ төрдөг ба тэр хээ нь насан туршид нь тухайн хүүхдийн тархины төрлөх чадамжийг илэрхийлж байдаг гэж арьс судлалын шинжлэх ухаанд судалж тайлбарласан байдаг.
DR. HAROLD CUMMINS: Эмч Харолд Кумминсыг Дерматоглифийн Эцэг хэмээн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Харолд антропологиос эхлээд генетик хүртэлх хурууны хээний бүх талыг судалсан байна. Үр хөврөл судлалаас эхлээд 2-7 хуруутай хүмүүсийг ч бас судалсан байна. Тэрээр “Хурууны хээ, Алга, Хөлийн ул” хэмээх ном бичсэн бөгөөд үүнийг Дерматоглифийн Библи ч гэж үздэг.
SIR FRANCIS GALTON -1888: Английн хүн судлаач, Чарльз Дарвины үеэл Сэр Францис Галтон 1880-аад оны үед хурууны хээг тодорхойлох арга хэрэгсэл болгон ажиглалтаа эхэлжээ. 1892 онд “Хурууны хээ” номоо хэвлүүлж, хурууны хээний хувь хүний шинж чанар, хувь хүний шинж чанарыг тогтоосон. Энэ номонд хурууны хээний анхны ангилалын систем орсон байна.
БЗД -ын 36 хороо Сүмбэр орд хотхон
601 байр 1орц 2 давхарт 203 тоот.
Copyright © 2025 Created with Цаглашгүй