Аура ба энергийн хүрдүүд

Edit Template

Аура ба энергийн хүрдүүд

ХҮНИЙ АУРА ГЭЖ ЮУГ ХЭЛЭХ ВЭ?

Хүний биеийн гэрлэн талбарыг АУРА  гэж нэрлэх ба грекийн “Авро” сэвэлзүүр салхи гэсэн утгатай үгнээс үүсэлтэй.

Аура нь хүний биеийг тойрон хүрээлэх цахилгаан соронзон долгионуудаас бүрдсэн зуйван хэлбэртэй өвөрмөц энергийн бүрхүүл буюу биеийн энергийн био талбар юм. Энэхүү аура-био талбар нь чакрад эрчим хүч үүсгэх замаар бий болдог ба чакра бүр нь аура био талбарыг бий болгох, хадгалах, цэвэрлэх үүрэгтэй юм. Чакра нь хүний энерги, мэдээллийн төв юм.

Аура нь тухайн хүний физик биеийн гадуур оршдог өөрийнх нь онцлог шинжийг агуулсан энергийн үүр (хүр хорхойн үүр шиг) юм. Аура нь бидний эрчим хүч, энергийн хамгаалалтын бамбай болдог бөгөөд, мөн хувь хүний амьдрал, ахуй байдал, бодол санаа, сэтгэл зүй, эрүүл мэндийн үзүүлэлтийн мэдээллийг хадгалдаг.

Аура нь хортой цацраг туяа, бусад хүмүүсийн эрчим хүчний  био талбарын нөлөөллөөс  хүнийг хамгаалдаг хамгаалалтын бүрхүүл юм. Хэрвээ хүний гэрлэн бүрхүүл-Аура гэмтсэн, эвдэрсэн, алдагдсан тохиолдолд физик биед (махан биед) шууд нөлөөлж гэмтэл,бэртэл, осол аваар, өвчин зовиур үүсч эхэлдэг.

Аура гэрлэн бүрхүүл нь эрчим хүч мэдээллийн 7 түвшингийн био талбар буюу нарийн давхаргаас бүрддэг. Эдгээр нарийн биеүд нь хүний биеийг хамгаалдаг ба  7 түвшингийн био талбар бүр  нь өөр өөрийн гэсэн үүрэгтэй, давтамж чичиргээтэй байдаг.

ЧАКРА БА ХҮНИЙ 7 НАРИЙН БИЕИЙН ХОЛБООС

Чакра төвүүд нь харилцан энерги нэгээс нөгөөд шилжих замаар холбогдсон холбоосны төвүүд болдог. Чакра нь өөр хоорондоо цахилгааныг дамжуулах цахилгаан утас шиг биеийн янз бүрийн хэсэгт энергийг дамжуулдаг. Хүний нурууны дагууд байрлах 7 үндсэн хүрд нь ертөнцийн энергиэс (Доод 3 хүрд нь газраас дээд 3 хүрд нь сансраас энерги авдаг. ) шингээн авч, биеийн энергийн суваг, мериданаар дамжуулан, тунгалгийн тогтолцоо, мэдрэлийн зангилаа, дотор эрхтэн, жижиг эсэд хүртэл тараах энергийн хуй салхитай адил давтамж долгион юм.

7 үндсэн энергийн төвүүд нь солонгорсон солонго мэт 7 өнгөөр гэрэлтэж таны биеийн Аура буюу гэрлэн бүрхүүлийг бий болгож байдаг. Бүх зүйл өөрийн гэсэн давтамжит байдалд оршин тогтнож байдгийг кувант физкийн судалгаагаар нотолсон байдаг.

Энергийн 7 нарийн бие

  1. Физик бие буюу материаллаг бие (бие махбод). Бидний мэдэрч буй бүх зүйлүүд
  2. Эфирийн бие буюу энергийн бие. Энергийн биегүйгээр физик бие оршин тогтохгүй бөгөөд физик биеийг бусад  биеүдтэй  холбож өгдөг  холбогч бие юм.
  3. Астраль бие  буюу хүсэл, сэтгэл хөдлөл, мэдрэмжийн бие. Астраль бие  бидний бүхий л сэтгэл хөдлөлөөс  үүсдэг. Астраль биеийн эерэг, сөрөг бүхий л чичиргээ  ямар түвшинд байна яг тэр чигээрээ Эфирийн биед дамждаг. Эфирийн бие нь үүнийг ихэсгэх эсвэл багасгаж физик биед дамжуулдаг.
  4. Сэтгэцийн буюу бодлын бие.Ухамсар, сэтгэн бодох, бүх сөрөг, эерэг хүсэл бодлуудаас үүсдэг. Бодол хэлбэржин сэтгэл хөдлөл бий болно.
  5. Шалтгаан буюу үйлийн үрийн бие. Өнгөрсөн үеийн амьдралын тухай сайн муу алдаа дутагдал, туршлага бүхий л мэдээлэл энд хуримтлагдан хадгалагдаж  байдаг. Мэдээлэлийн банк гэсэн үг. Төрөлхийн болон удамшлын  өвчин  энд хадгалагдан дамжиж ирдэг.
  6. Ухамсарын бие  (зөн совин) сүнслэг мэдрэмжийн бие нь  зөн совинтой хүмүүст илүү хөгжсөн байдаг. Зарчмын хувьд бид бүгдээрээ энэ биеээ хөгжүүлж чадна. 3 дахь мэлмий буюу 6-р чакра хүрдтэй маш их холбоотой байдаг.
  7. Атмик буюу сүнсний бие. Дээд ухамсартай холбогдоно.

Та өөрийн 7 нарийн биеэ засаж ч чадна бас эвдэж ч чадна  гэдгийг анхаарах хэрэгтэй.

Таны энергийн хүрдүүд өөрийн таатай давтамжит байдалд оршсоноор таны бие эрүүл, ухаан тань саруул, ажил үйлс бүтэмжтэй, бүх зүйл тань өв тэгш байдаг. Харин энергийн төвүүд маань бохирдож түгжигдсэн тохиолдолд өвчин тусах, сэтгэл санааны хямралд орох, аливаа зүйл бүтэхээ болих шинж тэмдгүүд илэрдэг. Та энэ орчлонд мэндлэхдээ үйлийн үрийн төвшнөөс хамаарч сайн энергийн биед юм уу муу энергийн биед төрдөг. Таны бие энэ насны тань хүлэг унаа тул сайтар гамнах хэрэгтэй. Нөгөө талаас аливаа өвчин нь тухайн хүний ямарваа зүйлийн сурах ухаарах дохио болж байдаг.

Тэнцвэртэй чакра эрүүл амьдрал, аз жаргалын үндэс юм.

ЭНЕРГИЙН БИЕСИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ХОЛБОО

Бүх нарийн биетүүд өөр хоорондоо болон мөн энергийн биетэй (чакрагаар дамжуулан) нарийн бүтцийн холболтоор холбогдож, биеийг тойрсон янз бүрийн  давтамж, эрчим, хүч чадал бүхий мушгиралдан торсон био талбайн нарийн цогц системийг бий болгодог.

Энергийн бие бүр өөрийг нь  эрчим энергиэр тэжээдэг тодорхой чакратай холбоотой байдаг бөгөөд тухайн  чакрад тохирох өнгөөр гэрэлтдэг.  

Нарийн бие бүр өөрийн гэсэн цацрагтай, цацрагуудын нийлбэр нь ерөнхий био талбар буюу Аура гэрлэн бүрхүүлийг үүсгэдэг.

Нарийн биеүдийн гэмтэл нь Аура гэрлэн бүрхүүлийг сарниулна. Аура  сарниж гэмтэхэд   халдвар,  шимэгчид (бактери, вирус, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгч хорхой)  болон гадны биетүүд нь (тэнэмэл сүнс, гэрлэн бүрхүүлийн амьтад, гадны сүнс) бие организмд нэвтрэн орох боломжтой болсноор өвчин үүсгэдэг.

ҮНДЭС ХҮРД БУЮУ 1-Р ЧАКРА

Байрлал:  Байрлал нь нурууны ясны төгсгөлд анус болон бэлэг эрхтний голд байрладаг

Үүрэг: Суурь хүрд нь маш чухал хүрд юм. Суурь хүрд нь бидний үндсэн хүрд ба энэхүү хүрднээс бидний амьдралын энерги эрчим буюу кундалины энерги бусад хүрднүүд рүү шилжиж байдаг. Мөн суурь хүрд нь биднийг газар дэлхийтэй холбож түшиг тулгуур болж өгдөг бөгөөд бүх биеийн энергийн хүчийг зохицуулж амар амгалан, элбэг дэлбэг, эрч хүчтэй амьдралыг бий болгоход тусалдаг. Бидний биеийн бүх хэрэгцээ энэ хүрдэнд байдаг. Мөн аюулгүй байдал, амар амгалан энэ хүрдэнд оршиж байдаг. Тиймээс суурь хүрд маань биднийг физик амьдралтай холбодог хамгийн чухал хүрд юм. Физик амьдрал дээр бүрэн бүтэн, аюулгүй, эд баялгаар дутахгүй амьдаръя гэвэл суурь хүрдээ цэвэрлэж, идэвхжүүлж сурах хэрэгтэй.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: Үндэс хүрд хаалттай гэмтэлтэй байгаа үед хүнд үхлийн тухай бодол төрөх, айдастай болох, хоол хүнсээр гачигдах, мөнгө санхүүгийн асуудал тулгарах, тогтсон ажилгүй байх зэрэг наад захын хэрэгцээт зүйлс доголдож эхэлдэг. Эдгээр асуудалдаа санаа зовох, айх, түгших, хэрэгцээт зүйлсээ олох шаардлага тулгарах тусам хүн сувдаг шунахай сэтгэлтэй болж эхэлдэг. Үхлээс айж эхлэх, олон зүйлд санаа зовох, амьдрал баталгаагүй мэт санагдах, үхсэний дараа яах бол гэсэн айдас төрнө. Эдгээр бодол ойрхон давтамжтай болж эхэлбэл таны Үндэс хүрд гэмтсэн бөгөөд гэмтэл үүсэж сэтгэл санаанд нөлөөлж эхэлсэн байна гэж үзнэ. Үндэс хүрд гэмтсэнээр сэтгэл хөдлөлийн хувьд сөрөг дээрх шинжтэй сэтгэл хөдлөл давамгайлах бөгөөд нэгдүгээр хүрдний ойролцоох эд эрхтнүүдэд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Үүнд өтгөн хатах, гэдэс өвдөх, шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, хөл гар даарах,үе мөчний бүх өвчлөл, ясны ургалт, сийрэгжилт, төв мэдрэлийн системийн өөрчлөлт алдагдах, мэдрэл дагаж өвдөх, давсаг муудах, цусны даралт ихсэх,багасах, бөөрний чулуу, бэлгийн сулрал, хөл, гар, таазны өвчин мөн бусад өвчлөлд ч өртөмхий болно.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: Зоригтой, өөртөө итгэлтэй, нөхөрсөг, дайчин, эрх дураараа, шударга, нээлттэй байдаг. Идэвхтэй байж хийж бүтээж байгаа бүхэн нь саадгүй бүтнэ. 1-р хүрдний илэрхийлдэг сэтгэл хөдлөл нь айдас байдаг. Энэ хүрд нь нээлттэй тэнцвэртэй үед хүн амьд явах, амьдрал хэрэгцээт зүйлсээр дутагдахгүй, амьд хэрэгцээт зүйлс болох сайн сайхан гэр бүлтэй байх, хоол ундаар дутахгүй, санхүү мөнгө тогтвортой, бусадтай зөв сайхан харилцаатай байдаг.

Чакрагийн өнгөний мөн чанар: Улаан өнгө нь өөрийгөө ухамсарлах, тогтвортой амьжиргаа зэргийг бэлгэднэ. Улаан өнгө нь газар шорооноос энерги авч бүхий л түвшинд дамжуулах ач холбогдолтой. Мөн хүний сүнсэн биеийг махан биетэй холбож өгч байдаг.

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Суурь чакра нээгдэх үед сээр нуруу болон биеийн бусад хэсгээр халуун оргих, бие тэр чигээрээ хүндэрсэн мэт санагдах, жин нэмэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Маш мэдрэмтгий болж, дотоодод энерги дээш доош явж буй нь мэдрэгдэнэ. Байгаль дэлхийтэй холбогдох, амьтан ургамал арчлах, бусад хүмүүст анхаарал халамж тавих нь маш чухал болж эхэлнэ.

ХУВИЛГААН ХҮРД БУЮУ 2-Р ЧАКРА

Байрлал: Байрлал нь умдгийн ясны дээр давсаг дээр оршдог.

Үүрэг: Энэхүү хүрд нь мөн чанарын хүрд гэгддэг. Хувилгаан чакрагийн тусламжтайгаар хүсэл мөрөөдлөө биелүүлж, өөрийгөө үнэлэх үнэлгээ, харилцаа холбоогоо сайжруулдаг. Энэ хүрд нь усшинжтэй, харилцаа холбоо, адал явдалтай холбогддог. Сав, хэвлий, үржлийн эрхтнүүдтэй холбоотой. Ураг хэвлийн доод хэсэгт бүрэлддэг нь ууцны чакрагийн энергитэй холбоотой байх талтай. Өндгөвч, түрүү булчирхайтай холбогдоно.

Энэхүү хүрд нь гэр бүл, хань ижил, үр хүүхэдтэй болох, удам угсааны мэдээллийн эх үүсвэр тул ариун байвал зохилтой юм. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн энергийн таталцал энэ хүрдээр үүсэж гэр бүл болдог. Энэ хүрд нь амар амгаланг бэлгэлэгч хүрд гэгддэг.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: 2-р хүрд хаалттай тэнцвэргүй байгаа үед хосуудын, гэр бүлийн харилцаа тогтворгүй болж эхэлдэг. Бэлгийн үйл ажиллагаа доголдож, хэт их дур хүсэлд автах, дур хүсэлгүй болох, олон харилцагчтай байх, огт харилцагчгүй байх зэрэг тогтворгүй болно. Үр хүүхэдгүй байх, хүүхэдтэй болсон ч тогтож чадахгүй байх нь энэ хүрдний гэмтэлтэй холбоотой. Үүнээс үүдэлтэйгээр хүний бүтээлч сэтгэлгээ байхгүй болж хувь хүний үнэлэмж талаасаа сөргөөр нөлөөлж өөртөө итгэлгүй уруу дорой байх нөхцөл бүрдэнэ. Хэрвээ хувилгаан хүрд тэнцвэргүй болсон тохиолдолд та аливаа зүйлээс таашаал авахаа болино. Та айдаст автаж, таныг аз жаргалтай болгох зүйлүүдээс зугтаадаг болно. Бүтээлч байхаа больж, залхуу хойрго, аливаа зүйлд сонирхолгүй, хойшоо сууж, хойрго хайхрамжгүй болно. Ядаргаанд орох нь ихэснэ, мөн хэт сэтгэл хөдлөлтэй болж аливаа зүйлийг хэт том асуудал мэтээр дэвэргэж хүлээж авна. Бусдаас хэт хамааралтай болдог ба сэтгэл санаа хямарч, булчин чангардаг. Бэлгийн хэт дур сонирхолтой ,эсвэл ямар ч дур сонирхолгүй болдог. Бие дээр илрэхдээ хэвлийн доод хэсгээр өвдөх,шээс задгайрах, шээсний суваг үрэвсэх, хэт хүндэрвэл үргүйдэх, савны гадуур жирэмслэлт болох, өндгөвч, түрүү булчирхайн өвчин үүсдэг. Энэхүү чакра нь харамслаар хаагдсан байдаг.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: 2-р хүрдийг илэрхийлдэг сэтгэл хөдлөлийн чухал зүйл нь хосуудын харилцаа, бэлгийн дур хүслийг хариуцдаг. Хүний 2-р хүрд  нээлттэй, тэнцвэртэй байгаа тохиолдолд хамгийн түрүүнд хосуудын харилцаа сайхан таарамжтай байх бөгөөд үүнийгээ дагаад бүтээлч байдал нэмэгддэг. Мөн хүн өөрөө өөрийгөө хувь хүн талаас нь сайхнаар мэдэрдэг. Өөртөө итгэлтэй бусадтай эелдэг сайхан харилцаатай, гэр бүл найз нөхөд эргэн тойрны хүмүүстэй харилцаа сайтай байснаар бусдад тустай дэмтэй, бүтээлч шинж чанар улам нэмэгдэж сэтгэл хангалуун амьдардаг. 2-р хүрд нь 6 дахь хүрд буюу мэлмийн хүрдтэй шууд холбоотой.  1-р хүрдтэй шууд бусаар холбогддог. Энэ хүрд нь нээлттэй, тэнцвэртэй байхад таны сэтгэн бодох чадвар, мэдрэмж ундран гардаг. Ингэснээр та өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадна. Та өөрийнхөө хүчинд бүрэн дүүрэн итгэж аливаа саад тотгорыг ямар ч саадгүйгээр даван туулна. Урам зориг, хүсэл тэмүүлэл, аз жаргал, нийтэч, эрч хүчтэй зан, спортлог байдал, өөртөө итгэх итгэл, үр бүтээмжтэй байдал ундарч байдаг.

Чакрагийн өнгөний мөн чанар: Улбар шар өнгийн энергитэй бөгөөд аз жаргал, итгэл, элбэг, дэлбэг байдлыг бэлгэддэг.Улбар шар өнгө нь амжилтын өнгө бөгөөд өөрийгөө болон бусдыг хүндлэх хүндлэлийг илтгэнэ. Энэ чакра идэвхжихээр хүн өөрийнхөөрөө байж, бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, сонирхсон зүйлсээ хийж, эрх чөлөөтэй байдаг. Ажил, амьдралдаа дурлаж, эрч ундарна. Нөгөө талаас улбар шар өнгө сэтгэл хөдлөл, мэдрэмжийг сэргээж биеэ дааж, нийтэч байхад тусалдаг.

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Ууцны чакра нээгдэхэд хүн секстэй холбоотой төрөл бүрийн бодол бодож, мэдэрдэг. Та маш олон төрөл дамжих үедээ олон сүнстэй дотно холбоотой болсон байдаг. Тэдгээртэй холбоотой ямар нэгэн биелэгдээгүй хүсэл, илэрхийлэгдээгүй энерги байх юм бол уг энерги гарч ирж, таны зүүдэнд астрал хэлбэрээр биеллээ олдог. Энергийн баланс бий болсны дараа дээрх мэдрэмжүүд нөхцөл болзолгүй хайр болон хувирах буюу эсвэл тэр чигээрээ алга болдог.

НАРАН СҮЛЖЭЭ ХҮРД БУЮУ 3-Р ЧАКРА

Байрлал:Уг чакра нь хэвлийн дээд хэсэгт, хүйсийн нүхнээс 2-3 хуруу зайд дээшээ, өрцний дор байрладаг.

Үүрэг: Наран сүлжээ хүрднээс хүний хүч ундран гарч байдаг. Зорьсон зүйлээ бүтээх хүчтэй , тууштай, шантаршгүй байх зэрэг нь наран сүлжээ хүрдтэй холбоотой. 

Наран сүлжээ хүрд нь сэтгэл санаагаа, оюун ухаанаараа удирдана залахад тань тусалдаг. Зөн билэг дотоод мэдрэмж нь наран сүлжээтэй холбоотой. Амьдралаа хянаж, итгэлтэй байхад нөлөөлдөг. 3-р хүрдний илэрхийлэл нь Гал шинжтэй. Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь өөрөө өөрийгөө хянаж тогтоох, аливаад хянуур няхуур байх сэтгэл зүйг удирддаг. Хоол боловсруулах тогтолцоо, таван цул, нарийн гэдэстэй холбоотой. Нойр булчирхайтай мөн холбогддог.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: Хэрвээ наран сүлжээ хүрд тэнцвэргүй болсон тохиолдолд та дандаа бусдаас бурууг хайж, бусдыг маш их шүүмжилдэг болдог. Мөн бусдаас маш ихийг хүсэж, эсвэл маш хатуу ханддаг, уур хилэн ихтэй болж, зөрүүд, түргэн зантай болдог. Ямар нэгэн юмыг хийхээр төлөвлөсөн ч хийж чаддаггүй ба хэт тэр зүйлдээ улайран дайрдаг, хэт төгс төгөлдрийг хайж өөрийнхөөрөө байлгах гэж оролддог. Улмаар энэ оролдлого нь бүтэмжгүй болсон тохиолдолд маш их сэтгэлээр унадаг. Мөн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж, бусдын хүлээлтээр амьдрах, бусдаас амьдрал нь хамааралтай болдог.

Наран сүлжээ хүрд нь хоол боловсруулах тогтолцооны бүх эрхтэн системийг хариуцаж, хоол хүнснээс тэжээл авах байдлыг энергийн түвшинд зохицуулж байдаг. Иймээс наран сүлжээ хүрд тогтворгүй болсон тохиолдолд хоол шингээлт муудаж, жингийн асуудал үүсэж, хавдар диабит, үе мөчний өвчлөл, элэг бөөр, нойр булчирхайн асуудлууд, гэдэсний халдвар, элэгний үрэвсэл, цөсний чулуужилт ,бүдүүн гэдэсний өвчлөл үүсдэг.

3-р хүрд нь хаалттай, тэнцвэргүй, бохирдолтой байгаа тохиолдолд хүнд хамгийн түрүүнд сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэж ширүүн дориун зантай, хэрүүл хийх дуртай болно. Дотоод эрч хүч байхгүй болж өөрөө өөрийгөө хянах чадваргүй болно. Өөртөө итгэлгүй аливаа зүйлийг хийхээс айж, санаа зовж эхэлнэ. Ой тогтоолт муудна. Хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцоо алдагдаж, хоол боловсруулалт муудаж, өөх шатаах явц доголдож таргалалт үүснэ, мөн сахрын хэмжээ нэмэгдэж олон төрлийн өвчлөл үүсэх эх үүсвэр тавигдана. Энэхүү хүрд нь 4-р хүрд буюу зүрхэн хүрдтэй шууд холбоотой учир зүрх судасны үйл ажиллагаа доголдох болон 4 дэх хүрдийг гэмтээх эх үүсвэр тавигдана. Царай зүс гундаж, гэрэлтсэн байдлаа алдаж эхэлнэ.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: Наран сүлжээ хүрд нь идэвхтэй байхад Эго болон бусад аар саар бодлуудад түүртэхээ больдог. Өөрийн сэтгэл хөдлөлийг бүрэн удирдаж чаддаг болно. Та ертөнцөд эзэлж байгаа байр сууриа ямар ч эргэлзээгүйгээр мэдэрч, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, мөн бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрладаг. 3-р хүрд нь нээлттэй, тэнцвэртэй байгаа үед өөрийн гэсэн эмх цэгц, дэг жаягтай байхаас гадна өөртөө итгэл төгс, дотоод хүчээ удирдах чадвар өндөр, эрч хүч ихтэй, бие эрүүл, өнгө зүс сайн, сэтгэл санаа сайхан, бие болон оюун санааны хувьд их хүчтэй байдаг. Гал гэдэг нь өөрөө их хүчтэй учир хүний алсын хараа, амьдралын зорилго энэ хүрдээр дамжин тодорхойлогддог. Энэ хүрд тэнцвэртэй байснаар өөртөө итгэлтэй байдаг.Өөртөө итгэлтэй хүн бусадтай харилцах харилцаа сайн  үүнийгээ дагаад ажил үйлс зэрэг олон олон эерэг үр дагаврууд дагалддаг. Хошин шогийн мэдрэмжтэй, өөдрөг, хашир, ухаалаг зан занар илүү их илэрч байдаг.

Чакрагийн өнгөний мөн чанар: Чакрагийн энерги нь шар өнгө бөгөөд цэцэн цэлмэг ухаан, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дэмждэг. Өөрийгөө яаж үнэлнэ, бусад хүмүүс яг тэгж үнэлдэг. Наран сүлжээ чакра нь зан чанар, эго, ухаантай холбогддог. Шар өнгө нь ойлгож, хүлээж авах чадварыг дэмждэг бөгөөд хүний оюун санаатай шууд холбогддог. Уг чакра идэвхжиж, шар өнгө давамгайлснаар бодол цэлмэг болж, ойлголт дээшлэн, сонирхол, тэмүүлэл нэмэгддэг байна.

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Уг чакра нээгдсэнээр бие чичрэх буюу гэдэс эвгүй оргих замаар айдас биеэс гадагшилдаг. Уур, айдас гадагшлах үед хашхирч, орилж, бөөлжмөөр санагддаг. Таны үг, дуу хоолой илүү итгэлтэй, зоригтой болсноор хүчирхэг дүр төрх бүрдэх нь бий. 3-р хүрдээ идэвхжүүлэх, энергийг нөхөх үед ямар нэгэн зүйлээс чөлөөлөгдсөн мэт мэдрэмж төрөх бөгөөд өөрт сайхан сэтгэгдэл төрөөх нь илт мэдрэгдэнэ. 1,2,3-р хүрд нь хүний аливаа муу, сайн бүхнийг агуулсан сэтгэл хөдлөлийг удирддаг учир таньж мэдэхэд төвөгтэй боловч тасралтгүй эдгээр хүрдүүдийг энергиэр дүүргэх, цэвэрлэх, тэнцвэржүүлэх үйлдлийг дадал болгосноос илүү их үр дүнг мэдэрч чадна. 

ЗҮРХЭН ХҮРД БУЮУ 4-Р ЧАКРА

Байрлал:Уг чакра нь зүрхний дээд хэсэгт, цээжний төвд байрладаг.

Үүрэг: Зүрхэн хүрд нь хайр сэтгэл, энэрэл нигүүлсэл, нигүүлсэнгүй хайрын төв юм. Саадгүй гарч буй дуу хоолой гэсэн утгатай. 4-р хүрдний илэрхийлэл нь хий шинжтэй.  Анахата чакра нь хайр нигүүлсэл, уур уцаар, гомдол харуусал, баяр жаргал зэрэг бүхий л сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг. Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нь бусдыг болон өөрийгөө гомдоохгүй, гэмтээхгүй, хайрлах, энэрэх сэтгэл зүйг удирддаг. Зүрхэн хүрд нь бидний доод 3 хүрдийг дээд 3 хүрдтэй холбож байдаг бөгөөд Сүнсний хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэдэг хүрд юм. Зүрхэн хүрд нь бүрэн нээгдсэнээр нигүүлсэнгүй хайр болох бидний дотоод мөн чанарыг нээж, дамжуулж байдаг. Зүрхэн чакрагаар дамжуулан бид ертөнцийн хил хязгааргүй хайранд хүрч өөрийгөө болон бусдыг анагааж илаарьшуулдаг. Зүрхэн хүрдийг нээх чухал алхам нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлаж сурах алхам юм.. Зүрх, цээж, хөх зэрэг эрхтэнтэй холбоотой бөгөөд  цээжний голд байдаг сэрээ булчирхайтай холбоотой. Энэ булчирхай нь дархлаа, цус төлжилтийг дэмждэг.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: Хэрэв зүрхэн хүрд нь тэнцвэргүй болсон тохиолдолд та сэтгэл хөдлөлөө барьж чадахгүйд хүрдэг. Айдас, сэтгэл зовнил, уй гашуу,гомдол, эсвэл хэт их сэтгэл хөдлөл, шунал, аз жаргалд донтож, умбадаг. Мөн бусдыг ашиглах дуртай болж, маш ихээр шүүмжилдэг болно. Мөн ямарваа нэгэн нөхцөл болзолтойгоор хүнийг хайрладаг болно. Жишээ нь: Чи ийм байх юм бол чамайг хайрлана, эсвэл чи ийм амжилттай байвал би чамайг хайрлана гэх мэт нөхцөл байдлуудыг хүнд тавьдаг.

Мөн та бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд маш их хүчин чармайлт гаргана. Бусадтай харилцах харилцаанд нөгөө хүн тань хариу үйлдэл үзүүлэхгүй байхад арга эвийг нь олох гэж үзэх, өөрийнхөө үнэ цэнийг алдана, маш их сөрөг бодолд автаж, амьдралыг өөдрөгөөр харж чадахаа больдог. Та өөрийгөө үнэлэхээ больж улмаар өөрт тохирохгүй хүмүүсийг сонгож эхэлдэг. Улмаар өөрийгөө тусгаарлаж, бусдад итгэхээ больдог. Зүрхэн чакрагийн баланс алдагдахад бие дээр зүрх давчдах, цээж давчдах, цусны эргэлт удаашрах, даралт ихсэх, багасах, харвалт өгөх шинж тэмдгүүд ихэсдэг. Агаар салхинд гарч, өвс ногоотой газар хэвтэж, эсвэл мод тэврэхэд зүрхэн чакра идэвхэждэг. Зүрх судасны систем өвчлөх, ДОХ, хэт ядаргаа, амьсгалын замын, гэх мэт дархлааны системийн өвчлөл, харшил, хөхний хавдар гэх мэт бусад өвчлөл. Шүрэн ногоон өнгө дархлааны систем болон хоолойн чакрад тустай байдаг бол сарнайн ягаан өнгө нь хайрыг бэлгэдэх бөгөөд зүрхний чакраг идэвхжүүлдэг.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: Зүрхэн хүрд баланстай байхад та бусдыг болон амьд амьтан, бүх дэлхий ертөнцийг нигүүлсэнгүй хайрлах хайрыг мэдэрнэ. Мөн өөрийгөө болон бусдыг, дэлхий ертөнцийг ухамсрын түвшинд ойлгоно. Та сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгодог, бусдад тусархаг, бусдад анхаарал тавьдаг, баяр хөөртэй, өөрийгөө болон бусдыг байгаагаар нь хүлээж авдаг нээлттэй байж чаддаг. Мөн та ганцаараа байхдаа  сэтгэл тэнүүн байж, нэг харилцаанаас нөгөө харилцаанд орж зөв хүн зөв цагтаа гарч ирнэ гэдэгт итгэж, хүлээцтэй хүлээж сурдаг. Мөн таны зүрхэн чакра нээгдсэнээр хүссэн харилцаагаа, хүссэн хүнээ,хүссэн нөхцөл байдлаа өөртөө энергийн түвшин рүү дуудаж эхэлдэг. Мөн бусдыг ойлгох, өөрийгөө хянах, амархан дасан зохицох, хүнлэг энэрэнгүй, сайхан сэтгэлтэй, өгөөмөр, тусч, энгийн даруухан, байгальд дуртай, романтик байдаг.

            Хүний зүрхэн хүрд нээлттэй, тэнцвэртэй, цэвэр байгаа тохиолдолд хайр энэрлийг бусдаас бүрэн мэдрэх, бусдыг хайрлах бүрэн мэдрэмжтэй байдаг. Энэ хайр нь 2-р хүрдтэй холбоотой янаг амрагийн хайраас өөр хайрлах хайрлуулах мэдрэмж байдаг. 4-р хүрдний байрлал нь өөрөө 2 туйлын голд оршиж буй мэт байрладаг учир аливаа зүйлийн сайн муу, сайхан муухай гэсэн ойлголтын хэлбэлзэлд өртөх нь амархан.

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Уг чакра нээгдэх үед таны цээж, хоолой чичирхийлэн, өвдөж эхэлнэ. Зүрх томорсны улмаас өвдөлт үүсдэг. Нөгөө талаас хайрлах хүчин чадал нэмэгдэнэ. Уйтгар гуниг гадагшлах үед өчүүхэн зүйлээс болж нулимс дуслуулах буюу зүгээр байж байгаад уйлах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зүрх маш мэдрэг учраас бүх зүйлийг гүн гүнзгий мэдэрдэг. Мөн бүх хүнийг хайрлаж, бүх зүйл үзэсгэлэнтэй, сайхан харагдах мөчүүд тохиох нь бий. Энэ энергийн суваг буюу эрч хүч орох цикл нь эхнийх нь оройн хүрднээс 1-р хүрд хүртэл шулуун хоолой хэлбэрээр явах бөгөөд нөгөө 2 суваг нь 2 өндөгвч дээр байрлах бөгөөд зиг заг хэлбэрээр дээш явсаар хоолойн дээр ирж нийлэн хамрын нүхээр гардаг. Тиймээс хамрын дасгал, амьсгалын дасгал хийх нь эерэг эрч хүчний хамгийн сайн дасгал болдог. Амьсгалын дасгал хийх үед хамраар орж байгаа эрч хүч энерги нь бүх сувгуудад тараагдаж, хүрдний эргэн тойронд агаар оруулан эрч хүчээр тэтгэж, цэвэрлэгээ хийгддэг. Ингэснээр хүний оюун санаа тэнцвэржиж, уушги хамар, хоолой эрүүлжиж байдаг.

Чакрагийн өнгөний мөн чанар: Ногоон өнгө нь тэнцвэртэй байдал, хайр, өөрийгөө хянах хяналтыг илтгэнэ. Ногоон өнгө нь бусдыг болон өөрийгөө хайрлах хайр, нөхцөл болзолгүй өгч, авалцах зэрэгтэй холбоотой. Ногоон өнгө булчин, мэдрэлийн системийг тайвшруулж, бодлыг багасгадаг. Энергиэ цэвэрлэн, балансжуулснаар тайвширч, амар амгаланг мэдэрдэг. Ногоон өнгө нь хайрыг бадрааж, бүхий л бие, сүнсийг тэнцвэржүүлэн амраадаг.

ХООЛОЙН ХҮРД БУЮУ 5-Р ЧАКРА

Байрлал: Уг чакра хоолойнд байрлана.

Үүрэг: Хүний амьдралд эрүүл саруул явахад асар их үүрэг гүйцэтгэдэг олон эрхтэн 5-р хүрдний байрлал дээр байдаг. 5-р хүрд нь огторгуй шинжийг илэрхийлнэ. Сэтгэлийн хөдлөлийн илэрхийлэл нь үнэнийг олох хайх, шударга зарчимч байх зэрэг сэтгэл зүйг хариуцдаг. Хоолойн хүрд нь таны харилцаа, хэл яриа, бүтээлч байдлыг илэрхийлж байдаг. Энэхүү чакра нь үнэнч шударга байдал болон өөрийгөө илэрхийлэх чадварыг зохицуулж байдаг. Хоолойн чакраг ариуслын төв гэж нэрлэдэг. Учир нь энерги үгээр дамжуулан материаллаг ертөнц дээр биет зүйл болон хувирч байдаг. Бидний амьдралын доройтол болон сэхээрэл нь уг чакрагийн ариуслын байдлаас шалтгаалдаг. Хэлээгүй залгисан үг, харилцааны сөрөг хандлага нь хоолойн чакраг бөглөж орхидог. Та өөртөө болон бусдад дургүйцэж үүнийгээ үгээр илэрхийлж байхад бүх чакрагийн тэнцвэр алдагддаг. Тиймээс бид өөрийнхөө болон бусдын аливаа сайн талыг нь харж, оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, талархах нь чухал юм. Мэдлэг, эрүүл мэнд, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. Харилцаа холбоо, өөрийгөө илэрхийлэх чадвар, үнэнийг ярих зэрэгт ач холбогдолтой. Улаан хоолой, дууны хөвч, дархлаа, бамбай булчирхайг хариуцна.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: Хоолойн хүрдний баланс алдагдсан тохиолдолд та өөрийгөө болон бусдыг хэт шүүмжилж, гоочилж, санал зөрөлдөх талтай болно. Эргэн тойрны хүмүүсээ үгээр идэж шаардлага үгүй үед хараал хэлж, орилж болно. Мөн та бусдад өөрийн гэсэн үзэл бодлоо илэрхийлэх зав чөлөө өгөлгүйгээр, өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байдаг болно. Бусдад өөрийгөө буруугаар илэрхийлэх болно. Мөн хэлсэн үг хүчгүй болж таны хэлэх гэсэн санааг бусад хүмүүс буруугаар тусган авч маргаан, зөрчилдөөнд хүргэж ч болно.  Хоолойн хүрдийг тэнцвэржүүлээгүй тохиолдолд ямар ч зүйл амьдрал дээр бүтэхгүй. Мөн бие дээр илрэхдээ хоолой бачуурах, хоолой өвдөх,залгиур хоолой, төвөнхийн үрэвсэл, ангина, үе мөч өвдөх, ам гэмтэх, чихний өвчин, бамбай булчирхай,мөр, хүзүү гар өвдөх, стресс болон архи тамхи,мансууруулах бодист донтоно. Хоолойн хүрдээр дамжуулан бид дэлхий ертөнцөөс мессеж, дохио авч эхэлнэ. Нартай цэлмэг тэнгэрийн доор суух нь хоолойн хүрдэнд маш тустай. Мөн хүрдний хөгжлөө хөгжүүлэх нь хоолойн хүрдийг балансжуулах чухал арга юм.бамбай булчирхайн өвчлөл, Анорексия, астма, бронхит, сонсгол муудах, чих шуугих, хоол боловсруулах дээд замын өвчлөл, амны үрэвсэл, хоолой, гүйлсэн булчирхайн өвчилнө. 5-р хүрд нь бохирдсон, хаагдсан, тэнцвэргүй болсон үед хүн үнэнийг ярьж чадахаа болино, ихэвчлэн худал ярьж, үнэнийг ярихаас эмээдэг. Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадваргүй болж, өөрийн дотоодод бугшсан элдэв хар бараан зүйлсийг гаргах чадваргүй болсноор бусадтай харилцах сэтгэл хөдлөлийн элдэв сөрөг асуудал тулгарна. Үнэнийг харах өнцөггүй болоод ирэхээр амьдралдаа өөрчлөл хийх сайн сайхан зүйлсийг санаачлах хийх чадваргүй болно. 5- хүрд хаагдсан бохирдол өндөртэй хүмүүсийг таних нэг арга нь хэтэрхий ичимхий бүрэг байдаг. Энэхүү хүрд гэмтсэн бохирдсон хүмүүсийн хүзүү хоолой, бамбай булчирхай хүрд орчмын эд эрхтэн өвчлөх сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ хүрд хаагдсан тохиолдолд биеийн бусад эд эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Зүүд тодорхойгүй байдаг, ихэнх тохиолдолд зүүдэндээ юу зүүдэлснээ тодорхой санахгүй. Мөн хүмүүсийн ярьж байгаа зүйлсээс зарим зүйлсийг ойлгохгүй байх тохиолдол элбэг байдаг.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: Хоолойн хүрд баланстай байх нь та өөрийгөө ямар ч асуудалгүй илэрхийлж чадна. Та маш бүтээлч, тусч өөртөө болон бусдад хэрэгтэй үед нь хэрэгтэй зөвлөгөөг өгч чадна. Мөн өөрийн сул тал гэж боддог зүйлүүдээ гаргахаас ичдэггүй, эмээдэггүй болно. Үүнийг чинь бусад хүмүүс үнэлэх болно. Та өөрийн гэсэн үнэн мөн чанар сэтгэл зүрхээ чөлөөтэй илэрхийлж чаддаг. үнэнч, эв дүйтэй, халамжтай, өөдрөг, шинийг эрэлхийлэгч, болгоомжтой.

5-р хүрд нээлттэй, тэнцвэртэй, цэвэр тохиолдолд хүний ярих ур чадвар, өөрийгөө сайнаар илэрхийлэх чадвар маш сайн байна. Дан ганц ярих биш аливаа зүйлийг өндөр бүтээмжтэй сэтгэж түүнийгээ зөвөөр илэрхийлэх, бусадтай харилцах харилцаа сайн нийцтэй байна. Мөн үнэнд тулгуурлан аливаа зүйлийг хийж бүтээж, харилцаж байдаг. Уран илтгэх чадвараас гадна бусдын сайн сонсогч байх чадвар өндөртэй байна. Шударга үнэн зарчмыг ямагт зүг чигээ болгон ажиллаж амьдардаг. Мөн 5-р хүрдийг дотоод сонор гэж нэрлэдэг учир зүүдэндээ хүний ярихыг сонсох чадвартай.

Чакрагийн өнгөний мөн чанар: Цэнхэр өнгө нь оюун санааг бэлгэдэх бөгөөд өөрийгөө илэрхийлэх арга замуудтай холбоотой. Эдгээр нь илтгэл, яриа, харилцаа холбоо, хэрэгцээ шаардлага, зорилго, үнэнийг илэрхийлэх зэрэг юм. Цэнхэр өнгө мэдрэлийг тайвшруулж, ухааныг хурцлан, үг яриаг сайжруулдаг.

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Уг чакра нээгдэх үед үг ундран, хурдан ярих буюу сэтгэл зүрхнээсээ, чөлөөтэй дуулмаар санагддаг. Дотоодын дуу, аялгуу, чимээг сонсох нь бий. Телепатийн хувьд нээлттэй болж өөрийн болон бусдын нуугдмал бодол, хандлагыг илрүүлнэ. Үг, дуу авиа илүү их утга учиртай болох бөгөөд бусад хүмүүсийн энергийн давтамжийн түвшнийг үг ярианаас нь мэдрэх чадвартай болно.

МЭЛМИЙ ХҮРД БУЮУ 6-Р ЧАКРА

Байрлал: Хөмсөгний дээр духны голд байрлана.

Үүрэг: Энэ чакра нь зөн билэг, далд ур чадвар, төсөөлөл, алсын хараатай холбоотой. Тархи болон боргоцой булчирхайтай мөн холбогддог. Энэ булчирхай дух, хөмсөгний гол орчим байрладаг бөгөөд гуравдагч нүд буюу билгийн мэлмийтэй холбоотой байдаг. Ажна гэсэн үг нь Ухамсарлах гэсэн утгатай. 6-р хүрдийг гэрлээр, зөн совингоор илэрхийлнэ.

Ажнай чакра нь биднийг дотоод ертөнцтэй уулзуулж мөн ертөнцийн нууцад нэвтрэхэд тусалдаг. Таны 2 нүд физик амьдралыг хардаг бол гуравдагч мэлмий нь дотоод ертөнцөөрөө аялж, дэлхийн нууцад нэвтэрч,өнгөрсөн болон ирээдүйг харж чаддаг юм. Таны мэлмийн хүрд бол дээд ухамсарт хүрэх гарц, хаалга нь юм. Та бүрэн дүүрэн гэгээрэлд хүрсэн цагт бүх юм нэг цогц болохыг мэдэрч та хэнээс ч ялгаагүй адилхан нэг юм байна гэдгээ мэдэрнэ. Мөн бид нэг нэгнээсээ салангид тусдаа гэсэн ойлголт маань хуурамч зүйл гэдгийг ойлгох болно.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: Хэрвээ таны мэлмий хүрдний тэнцвэр алдагдсан тохиолдолд бодит байдлаас тасарч, хий хоосон төсөөлөлд автаж, хий хоосон зүйл харж, түүндээ итгэх буюу сэтгэл мэдрэлийн хямралд орно. Аливаа зүйлийг амархан хүлээж авахаа больж өөрийгөө болон бусдыг ойлгохгүй маш их сөрөг бодолд автаж хямардаг. Мөн ертөнцийг сүнслэг талаас нь ойлгоход хэцүү болж өөрийнхөө дотоод мөн чанартай холбогдож чадахаа больдог. Ой тогтоолт, сурах чадвар муудна. Бие махбод дээр илрэхдээ тархины хавдар, харвалт, хараа болон сонсгол муудах, таталт өгөх, нойргүйдэл, сурах чадвар муудах, донтолт, толгой тархиар хатгаж өвдөх, үймрэх, мөн гармонийн баланс алдагдах, чих шуугих, тэнцвэр алдагдах, орон зайн баримжаагүй болох,хамар битүүрэх, гамрын хөндий үрэвсэх, шалтгаангүй цус гарах гэх мэт эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орж зорилгогүй, эргэлзээ ихсэх, уруу татагдах, аливаад дүн шинжилгээ хийхэд саад үүсэж эхэлдэг. Тархийг тэжээх самар, омего 3, гингко билоба зэргийг давхар хэрэглэх нь энэхүү хүрдийг тэнцвэржүүлэхэд сайн нөлөөтэй. Ажнай чакра нь гэрэл махбодтой тул наранд байх нь сайнаар нөлөөлдөг. толгой өвдөх, хараа муудах, нүдний даралт, нүдэнд цагаа буух, чих, хамрын өвчлөлд өртөнө.

6-р хүрд хаалттай, тэнцвэргүй, бохирдсон үед хүний бодол муу муухайг бодож энэ бодлоо дагаад ёс зүйн асуудал үүсдэг. Ой тогтоолт асар ихээр муудна. Энэхүү хүрд нь тархины зүүн доод хэсэгтэй шууд холбоотой учир зүүн талын нүдний хараан муугаар нөлөөлж хараа муудна. Тархи толгойны доод хэсэг бүхэлдээ 6 дахь хүрдтэй холбоотой байдаг учир энэ хэсэгт эмгэг үүсэх нөхцөл бүрдэнэ. Мөн энэхүү хүрд нь 2-р хүрдтэй шууд холбоотой байдаг  тул 2-р хүрд бохирдох, хаагдах,  2-р хүрдэн дэх асуудал харилцан хоорондоо нөлөөдөг. 6 дахь хүрдтэй холбоотой сэтгэл хөдлөлийн асуудал маш бага байдаг бөгөөд сэтгэл хөдлөлийн асуудал ажиглагдаж байвал бусад хүрднээс ирж байна гэж ойлгоорой.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: Мэлмий хүрд тэнцвэртэй байхад та дэлхий ертөнцөөс мэдээлэл хүлээн авч та өөрийнхөө ертөнцийг өөрөө бүтээж байгаагаа ойлгох болно. Та дээд ухамсрын түвшинд хүрч астрал аялал хийж, сахиусан тэнгэрүүдтэй уулзаж, бусад гэгээрсэн биетүүдтэй уулзах болно. Мөн зөн совин хөгжиж, ой тогтоол сайжирч, аливаа зүйлийг маш хурдан сурдаг болно.Зөн билэг, зориг, эв дүй, идеализм, цэцэн мэргэн, үнэнийг эрэлхийлэгч байдаг.

6-р хүрд нээлттэй, тэнцвэртэй, цэвэрхэн байгаа тохиолдолд хүний зөн совин өндөр, бодол усны урсгал шиг саадгүй цэгцтэй, ухаан санаа саруул, аливаа зүйлд тогтвортой, бүтээлч хандана. Аливаа зүйлсийг сайн сайхан талаас нь харж шинэлэг санаанууд ундран тархи толгой хөнгөн сийрэг ажиллагаатай байдаг.

Чакрагийн өнгөний мөн чанар: Индиго буюу ягаан туяатай гүн хөх өнгө нь хувийн хариуцлагыг илэрхийлдэг. Өөрийн амьдралыг гартаа авч, сүнслэг хөгжлийн замаар явж, өөрийн зөн билэгтэй итгэх итгэл зэрэгтэй холбоотой. Аливаа зүйлсийг эгогоор буюу материаллаг талаас нь бус илүү “өндөр” байр сууринаас хардаг. Индиго энерги нь биднийг далд ухамсартай холбож, ертөнцийн  нэг хэсэг болохыг мэдрүүлдэг. Зөн билэг, төсөөлөл, далд ур чадвар, зүүд зэргийг дэмжиж өгдөг.

 Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Билгийн мэлмий буюу 3 дахь нүд нээгдэх үед хөмсөг, дух орчмоор цахилгаан гүйх мэдрэмж төрөх буюу даралт үүсэж буй нь мэдрэгдэнэ. Та өнгө, сүүдэр, дүрс, цацрах гэрэл, аура, сүнслэг биетүүдийг харж болно.Та дотоодоосоо өнгөрсөн амьдралаа харж, зүүд чинь илүү бодит, тод болж ирдэг.

ТИТЭМ ХҮРД БУЮУ 7-Р ЧАКРА

Байрлал: Толгойны оройд 3 хуруу дээш зайд байрладаг. Энэ хүрд нь зулайн дээд арьсан дээр лугшиж мэдрэгддэг

Үүрэг: Гоо үзэсгэлэн, бүтээлч байдал, урам зоригийг тэтгэнэ. Нүд, өнчин тархи, самсаа зэрэг эрхтэн болон өнчин тархины булчирхайтай холбогддог. Уг булчирхайнаас ялгарах гормон нь бусад 6 чакратай холбогдох дотоод шүүрлийн булчирхайнуудын гормон ялгаруулалтыг дэмждэг. Энэ ч утгаараа мастер булчирхай буюу төв булчирхай гэж нэрлэгддэг. Титэм хүрд нь биднийг Бурхан болон далд ертөнц, өөр хэмжээст ертөнцтэй холбож өгдөг. Уг хүрдээр дамжуулан бид өөрсдийн хязгааргүй мөн чанарыг таньж гэгээрэлд хүрдэг. Титэм хүрдээр дамжуулан бид бүх зүйлтэй холбогдож, бүх зүйлийг энэрэн нигүүлсэж, мөнхийн амар амгалан хязгааргүй билэг ухааныг олж авдаг. Бүх зүйл бидний давтагдах бодлоос үүсэх далд ухамсрын итгэл үнэмшлээс үүдэлтэй болохыг ухаарснаар ухамсраараа амьдралаа залж эхэлдэг. Мөн нийтийн ухамсар /байгалийн мэдээллийн сан, мөн Акаши рекорд гэнэ/-т холбогдож мэдээлэл авч чаддаг болно.Титэм чакрагийн элемент нь гэрэл юм. Энэ нь ертөнцийг бүтээсэн хамгийн нарийн элемент. Таны  дотоод гэрэл бүх зүйлд агуулагдаж, бүх зүйлтэй холбогдож байдаг.

Чакра хаагдсанаар үүсэх асуудал: .7-р хүрд хаалттай,тэнцвэргүй, бохирдсон үед хүн аливаа зүйлийг ойлгох чадваргүй байх бөгөөд тайлбарлаж ойлгуулна гэдэг маш хэцүү байдаг. 7-р хүрд нь 1-р хүрдтэй  шууд холбоотой энэ 2 хүрдний энергийн алдагдал, гэмтэл бохирдол  харилцан хоорондоо шууд сөргөөр нөлөөлдөг. Аливааг ойлгохгүй байгаа хүнд гарц гаргалгаа олж асуудлыг шийдэх хэцүү байдаг. Юмыг ойлгох чадваргүй болсон хүмүүс согтуу мэт, дүйнгэ шинж тэмдэг илэрнэ. Ийм шинж тэмдэгтэй хүмүүсийн 7-р хүрд гэмтсэн байна гэж хараад дүгнэлт хийж болно. Энэ хүрд гэмтсэн хүмүүсийн тархины баруун доод хэсэгт сөрөг нөлөө үзүүлэн баруун нүдний хараа муудах бусад өвчлөл үүсэх шалтгаан болдог. Мөн тархины дээд хэсэг 7-р хүрдтэй шууд холбоотой учир сэтгэн бодох чадвар, оюун ухааны чадамж муудах, баруун тархи таллаж өвдөх, мөн холбоотой бусад эрхтэн систем, нуруу өвдөх зэрэгт шууд нөлөөлдөг. 7-р хүрд хаалттай гэмтэлтэй үеийн нэг сөрөг зүйл нь тухайн хүн орчлон ертөнцийн энергиэс тасарч олон олон зүйлсийг үгүйсгэх, эсрэг байр сууринаас хандах, үзэн ядах, ганцаардах шинжтэй байдаг. Олон олон зүйлсийг ойлгохгүй болсноор зан төлөвийн хувьд хатуу чанга болох, ойлголтын зөрүүнээс үүдэн бусдыг үгүйсгэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж байж болох боломжуудаа хаасаар байдаг. Амьсгалын дасгалыг тогтмол хийснээр 6,7-р хүрдэд шууд нөлөөлж цэвэрших, сэргэх, ойлголт сайжрах сэтгэл хөдлөлөө дарах зэрэг эерэг байдал бий болно.сэтгэл гутрал, Паркинсоны өвчин, шезоферин, саажилт, Алзхеймер, толгой өвдөх, эргэлзээнд орох гэх мэт мэдрэлтэй холбоотой өвчин, зовнилууд үүснэ.

Чакра идэвхжихээр үүсэх зан чанар: Титэм хүрд баланстай байгаа үед та зөн билгээрээ дамжин ирэх гайхалтай мэдлэгтэй байхаас гадна, маш мэргэн ухаантай болдог. Та өөрийн сүнслэг мөн чанарыг ухаарч, өөрийгөө нээж, улмаар өөрийгөө бусдын нэг хэсэг гэдгийг ойлгож бусдад туслахыг хичээх болно. Хэрвээ таны титэм хүрд хэт идэвхтэй байвал та өөр хэмжээст ертөнцтэй харилцах харилцаагаа зохицуулж чадахгүйд хүрнэ. Та энэ ертөнцөөс тасарч өөрийгөө газардуулж чадахгүйд хүрнэ. Улмаар бусад хүмүүс таныг ойлгож чадахгүй байдалд орно. Мөн бурхны мөн чанарыг өөрөөсөө харж бусдыг өөрөөсөө доогуур гэж үздэг болно. Урам зориг бүхий манлайлагч, сайхан сэтгэл, шударга ёс, хүмүүнлэг, алсын хараа, бүтээлч чанар, хүчирхэг сэтгэлгээтэй болдог.

Титэм хүрд нь нээлттэй, тэнцвэртэй, цэвэр байгаа тохиолдолд хүний бодол санаа цэгцтэй ойлголттой. Өөрийн гэсэн шүтээнтэй холбоо тогтоох чадвартай байх бөгөөд итгэл найдварыг өөртөө бий болгодог. Ингэж холбоо тогтоож итгэж дагаснаар хар бараан зүйлсийг сохроор дагахгүй олон асуудал амьдралд нүдэн дээр шийдэгдэж байдаг. Ойлгохгүй байсан олон зүйлсийг ойлгож, ухаарч байдаг. Оюун санааны чадамж өндөртэй байдаг. Энэхүү хүрдний нэртэй холбож үзвэл энэ хүрд нь мянга мянган боломжийг нээдэг гэж үздэг.  Саруул ухаанаар аливаад хандаж байгаа үед муу муухай зүйл холуур байх нь дамжиггүй. 

Чакрагийн өнгөний мөн чанар: Ягаан өнгийн энерги нь өөрийгөө таних, сүнслэг ухамсартай холбоотой. Дээд би, дээд ухамсартай холбогдсоныг илэрхийлнэ. Бүтээлч сэтгэлгээ, уран бүтээл, туурвилыг дэмждэг.

Чакра нээгдэх шинж тэмдгүүд: Энэ чакра нээгдэх үед таны тархи, гавлын яс луу зүүгээр хатгаж, хагалгаа хийж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Энергийн блок их байвал тархи хүчтэй өвддөг. Блок гарсны дараа сээр нуруу, толгой, гар, хөл болон биеийн бусад хэсгүүдэд чимчигнэсэн мэдрэмж төрдөг. Ар нуруугаар цахилгаан гүйж байгаа мэт, эсвэл дотоодоос үе үе гэрэл цацрах, хүчтэй төөнөх мэдрэмж төрж болно. Зөн билэг сайжран, юу зөв болохыг шууд мэддэг болно.

Сүүлийн нийтлэлүүд

  • All Posts
  • Аура оношилгоо зөвлөгөө
  • Бүгд
  • Сэтгэл зүйн оношилгоо, зөвлөгөө
  • Типилоги ба Чакра шинжилгээ

Цаглашгүй oношилгоо заслын төв

Компани

Сургалт

Бүтээгдэхүүн